НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн тэргүүний 53-р сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө
2023.10.11
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн тэргүүний 53-р сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө

2016 оноос хойш 53-р сургууль дээр доорх төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байна.

  • Японы “Жайка” төслийн хүрээнд сургуулийн өргөтгөлийн байр
  • НИТХ-ын хөрөнгө оруулалтаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай
  • Сургуулийн А байрны 1-3 давхарын ариун цэврийн өрөөний тохижолт
  • Нийслэлийн боловсролын газраас 4-5-р ангийн сурагчдад байгалийн ухааны тоног төхөөрөмж
  • “Гүүд нейборс” төвөөс сургуулийн мэдээлэл зүйн кабинетийн тохижилт, А байрны 1-3 давхарт ус цэвэршүүлэгч
  • “Тайваны сан”-гаас сургуулийн номын сангийн тохижилт
  • Нийслэлийн боловсролын газраас гал тогооны тоног төхөөрөмж
  • Боловсролын чанарын шинэчлэлт, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
  • “Хүүхэд бүрт боломж” хөтөлбөр
  • Физикийн иж бүрэн кабинетын тохижилт
  • НЗДТГ болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Ногоон үндэс” төслөөр сургуулийн дээвэр, цонх засвар , гадна дулаалга
  • Сургуулийн урлаг заалны шал
  • Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна зам тохижилтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.  Хагас зууны турш эрдэм буяны үйлсэд нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн 53-р сургуулийн үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэндээ түүхт ойн мэндийг дахин дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ШИНЭ МЭДЭЭ