СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Газар чөлөөлсөн талбайд авто болон явган хүний шинэ зам тавьж байна
2022.06.09
Барилга, Хот байгуулалт

Газар чөлөөлсөн талбайд авто болон явган хүний шинэ зам тавьж байна

Сонгинохайрхан дүүргийн хороодод бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд үргэлжилсээр байна.

Тэдгээрийн нэг болох 18-р хороонд  НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 12-дугаар байрны ард талд 1600 м.кв талбайд хатуу хучилттай авто зам, 170 м.кв талбайд явган хүний зам шинээр тавьж байгаа юм.

Тус нийтийн эдэлбэр талбайд өмнө нь зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 24 ширхэг гарааш, контейнер байсан бөгөөд тэдгээрийг чөлөөлж, иргэдэд хүртээмжтэй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ