2022.06.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Бат-Эрдэнэ: ХААЯ, мэргэжлийн хяналтын байгууллага хоорондын зөрчлийг хэзээ арилгах вэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022,06,15-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Энэ төсөлтэй холбоотой яамнуудын уялдаа холбоо ямар байна. Сүү болон махны чиглэлийн 50 мянган үхэртэй байж сүү, махны хэрэгцээ хангагдана гэж байна. Гэтэл зарим асуудал уялдаагүй мэргэжлийн хяналтын байгууллагын зөрчил их байна. Энэ зөрчил хэзээ арилах вэ. Вакцины асуудлыг шийдэхгүйгээр мал төрийн хамгаалалтад байна, хүнсний аюулгүй байдал гэсэн том зүйл яриад хэрэггүй. 70 сая малтай манай улсад вакцины үйлдвэр байх уу, үгүй юу. Жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар энэ төсөлд тусгасан зүйл алга. Мөн 5 жилийн хугацаанд малаа эрүүлжүүлэх томоохон заалт энд харагдахгүй байна.
ШИНЭ МЭДЭЭ


Булган аймгийн оюутны спортын наадам боллоо
2022.12.06

Булган аймагт оёдлын цех нээлтээ хийлээ
2022.12.06

Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
2022.11.29

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15