МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн 5 суманд “Хурганы тэжээл” төсөл эхэллээ
2022.08.31
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн 5 суманд “Хурганы тэжээл” төсөл эхэллээ

Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр "Bayalag feed" тэжээлийн үйлдвэр -тэй хамтран Булган аймгийн 5 суманд “Хурганы тэжээл” төслийг эхлүүлээд байна.

"Хурганы тэжээл" нь хурганы өсөлтөд шаардлагатай амин дэм (витамин), уураг, эрдсүүдийг (minerals) нь хорголжин тэжээл байдлаар нэмэлтээр өгч байгаа юм. Түүнээс энэхүү тэжээлд малын генетикийг нь өөрчлөх ямар нэг химийн хүчтэй бодис байхгүй.

Хонь 3 сард төллөнө. Гэтэл Монголын цаг агаарын байдлаас шалтгаалж энэ үеэр байгалийн өвс ургамал байдаггүй. Эх хонь нь өөрөө тамир муутай, тиймээс сүүгээрээ дамжуулж хургандаа хангалттай шим тэжээл өгч чаддаггүй. Зургаадугаар сар хүргэж байж байгалийн шинэ өвстэй золгоно.

Хурганы тэжээлийн хувьд эхний 2 сар л өгнө. 5-6 сар гээд байгалийн өвс гарснаар хурга бэлчээртээ гарна. Намар гэхэд амьдийн жин 40-45 кг хүрснээр үржлийн бус хургануудаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Энэ нь малчдын амьжиргаа болон бэлчээр ашиглалтад чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ