МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Дөл” цогцолбор тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг тамирчдад шагнал гардууллаа
2022.09.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Дөл” цогцолбор тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг тамирчдад шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд тэргүүн байр эзэлсэн “ЦАСНЫ БАРС” багийн багш, тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

“Дөл” тэмцээнд амжилт үзүүлсэн “Цасны барс” баг нь 13 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд тус баг нь дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний эхний гурван байрт шалгарсан ерөнхий боловсролын 124, 105, 65 дугаар сургуулийн сурагчдаас бүрдсэн.

Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэмцээн 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдаж, Ерөнхий боловсролын бүх сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрийн төв, политехникийн коллежийн 1338 багийн 20 гаруй мянган сурагч, хамрагдсан. Сүүлийн шатны тэмцээнд 29 багийн 400 гаруй шилдэг тамирчдыг хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ