2022.11.14
Эдийн засаг, Худалдаа
Булган аймагт 33 бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ
Булган аймагт ирэх онд 93.7 тэрбум төгрөгийг төсөвт өртөг бүхий 33 бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэхэд 42.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.
Тухайлбал:
- Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 31.08 км /Булган, Хишиг-Өндөр сум/ 16,855.5 сая
- Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Булган/ 1,244.7 сая
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 1.8 км /Булган, Дашинчилэн сум/ 1,332.4 сая
- Засаг даргын Тамгын газрын барилга /Булган, Баян-Агт сум/134.8 сая /үлдэгдэл санхүүжилт/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 439 дүгээр хаалттай ангийн спорт заалны барилга /Булган/ 491.3 сая
- Хүүхдийн “Жаргалант” зуслангийн захиргаа, аж ахуй, гал тогооны барилга 313.9 сая
- Үерийн далан /Булган, Сайхан сум/ 47.7 сая
- Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл /Булган/ 59.6 сая
- Үерийн хамгаалалтын байгууламж /Булган, Хутаг-Өндөр сум/ 1,677.1 сая
- Сумын төвийн инженерийн хангамж, дэд бүтэц /Булган, Орхон, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум/ 1,344.2 сая
- Түүхий эдийн захын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ /Булган, Орхон сум/ 300.0 сая
- Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 75 ор /Булган, Булган сум, 3 дугаар цэцэрлэг/ 127.8 сая
- Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 75 ор /Булган, Гурванбулаг сум/ 38.3 сая
- Цэцэрлэгийн барилга, 120 ор /Булган, Хутаг-Өндөр сум/ 257.4 сая
- Сум дундын сургуулиудын хүүхдийн зуслан /Булган, Хишиг-Өндөр сум/ 739.0 сая
- Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 280 ор /Булган, Булган сум, 4 дүгээр цэцэрлэг/ 2,399.4 сая
- Дотуур байрны барилга, 150 ор /Булган, Дашинчилэн сум/ 1,512.6 сая
- Дотуур байрны барилга, 150 ор /Булган, Хутаг-Өндөр сум/ 1,189.1 сая
- Соёлын төвийн барилга, 240 суудал /Булган, Бугат сум/ 386.5 сая
- Соёлын төвийн барилгын их засвар /Булган, Хишиг-Өндөр, Рашаант сум/ 86.8 сая
- Хялганат-Хангал чиглэлийн эхлэлийн хатуу хучилттай авто зам, 10 км /Булган, Хангал сум, Хялганат тосгон/2,328.8 сая
- Цөцгийн тос үйлдвэрлэх сүүний ферм /Булган, Тэшиг сум/ 2,680.0 сая
- Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл 1,667.8 сая
- Тэшиг сумын төвийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам /Булган, Тэшиг сум/ 1,781.1 сая
- Эрүүл мэндийн төвийн барилга /Булган, Орхон сум/ 2,133.3 сая
- Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Булган, Гурванбулаг, Сайхан, Хишиг-Өндөр, Рашаант/ 128.1 сая
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Булган/ 400.0 сая
ШИНЭ МЭДЭЭ
Булган аймгийн оюутны спортын наадам боллоо
2022.12.06
Булган аймагт оёдлын цех нээлтээ хийлээ
2022.12.06
Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
2022.11.29
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15