2022.11.21
Эдийн засаг, Худалдаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нэмэлт оруулна
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2022.11.17) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд баталгаа, батлан даалтыг аливаа этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гаргах эрхтэй боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлд зөвхөн банкны баталгааг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь төрийн болон орон нутгийн байгууллагад хэрэгжээд зогсохгүй төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагын зээл тусламжийн хувьд ч банкны баталгааг хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага бий болсон.
Энэ байдал нь даатгалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зах зээлд даатгагчийн баталгаа гаргах боломжийг хязгаарлаж, санхүүгийн зах зээлд олон тулгуурт бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан болж буйг хуулийн төсөл санаачлагчид хэллээ.Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар “даатгалын баталгаа” гаргах эрх зүйн орчин бүрдэнэ. Тодруулбал, гүйцэтгэгч компаниуд зардал багатайгаар даатгагчийн баталгааг ашиглах боломжтой хэмээн төсөл санаачлагч гишүүд үзжээ.
Тухайлбал, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгийг банканд тендерийн төлбөр, гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулжээ. Үүнээс үзвэл аж ахуйн нэгжүүд тухайн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг “хүүгүйгээр” 2-3 жилийн хугацаатай банканд байршуулдаг байна. Энэ мөнгийг үйл ажиллагаандаа ашиглавал орон сууцны үнэ буурах боломжтой.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой зохицуулалт болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ онцоллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Булган аймгийн оюутны спортын наадам боллоо
2022.12.06
Булган аймагт оёдлын цех нээлтээ хийлээ
2022.12.06
Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
2022.11.29
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15