МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүрэгт “Чип” төсөл хэрэгжиж байна
2022.12.30
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэгт “Чип” төсөл хэрэгжиж байна

НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт монгол гэрийн “Дулаалга, Халаалт, Агаар сэлгэлтийн чип багц” төсөл хэрэгжиж байна. 

Эл төслийн хэрэгжилтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж, энэ жил 85 өрхийг төсөлд хамруулахаар ажиллаж байгаа билээ.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “Чип” багц нь иргэдэд нүүрсгүй шийдлийг санал болгож байгаа бөгөөд зорилтот бүлгийн иргэд үнийн дүнгийн 50 хувийг хөнгөлүүлж авах боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ