НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023.04.21
Барилга, Хот байгуулалт

БЗД-ийн 19, 24, 31, 32, 40 хороонд замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

УИХ, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төв замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын холбоос замын бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар БЗД-ийн зарим хэсгийн засмал зам тавих ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж хэрэгжүүлж байгаа юм. Энэ оны хувьд БЗД-ийн 19, 24, 31, 32, 40 хороонд засмал зам тавихаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ