БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай хамтран ажиллана
2023.06.14
Барилга, Хот байгуулалт

БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай хамтран ажиллана

БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай орон сууцны бодлогын шинэ стратеги, шинэ сууршлийн бүсийг хөгжүүлэх болон дэд төвүүдэд баригдах орон сууцны төсөл дээр хамтран ажиллах хүрээнд санал солилцов. 

Уулзалтын үеэр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар саяхан байгуулсан санамж бичгийн заалтуудыг бодит ажил хэрэг болгох мөн Солонгос улсын Кёнгидо аймгийн нийтийн орон сууцны чиг хандлага, бодлого, алдаа онооны талаар ярилцлаа. Түнчлэн Дэлхий нийтээрээ Smart city буюу ухаалаг хот бий болгоход чиглэж буй цаг үетэй нийцүүлэн ухаалаг хот төлөвлөлтийн талаар санал солилцов.

Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Hybrid House” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтэц очих боломжгүй гэр хорооллын байршилд нарны эрчим хүчээр халаалтыг шийдсэн дулааны алдагдал багатай Хабрид хаусны загвар төслийн 16 айлын орон сууцны барилгатай танилцахын сацуу цаашид хүний нөөцийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллах боломж бололцоо ч  бүрдээд байна. 

ШИНЭ МЭДЭЭ