Харааны бууралттай 655 иргнэд БНСУ-д үйлдвэрлэсэн харааны шилнүүдийг гардуулав
2023.12.25
Орон нутгийн хөгжил

Харааны бууралттай 655 иргнэд БНСУ-д үйлдвэрлэсэн харааны шилнүүдийг гардуулав

11-р сарын 18, 19-ний өдрүүдэд СБД-ийн иргэдийн дунд БНСУ-ын "Юүжин Оптикал" нүдний эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй хараа зүйн үзлэг оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тус хараа зүйн үзлэг оношилгоонд хамрагдсан 1000 гаруй иргэдээс харааны шил зайлшгүй зүүх шаардлагатай 655 хүнд БНСУ-д үйлдвэрлэгдсэн харааны шилнүүдийг хүлээлгэж өглөө.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар БНСУ-ын нүдний эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар дүүрэгт 2 дахь удаагаа ажилласан нь энэ байлаа. Өмнө нь буюу 3-р сард зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 580 иргэн хамрагдсан юм.

ШИНЭ МЭДЭЭ