Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна.
2023.10.06
Орон нутгийн хөгжил

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна.

НОСК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган орон сууцжуулах төслийн хэрэгжүүлж байна. 

Одоогийн байдлаар хуучин байрнуудыг чөлөөлж, нураах ажил хийгдэн эхний буюу 3-р блокийн 7 дугаар давхрын цутгалт хийгдсэн барилгын ажил эрчимтэй явагдаж байна.

Тус байрнуудыг 2014, 2017 онуудад Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтад оруулсан.

2018 оноос хойш Хот байгуулалт хөгжлийн газраас 21 удаа тендер зарлаж байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй байсан.

Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/536 дугаар захирамжаар “Мөнх ариун булаг” ХХК-г төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

ШИНЭ МЭДЭЭ