УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Цагаан Эрэг Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчидтай уулзлаа
2023.06.26
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Цагаан Эрэг Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчидтай уулзлаа

Тэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Цагаан Эрэг Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчдыг хүлээн авч уулзаж, ажилчдын нийгмийн баталгааны асуудал, цалин, хангамж, ажиллах нөхцөлийг хэрхэн сайжруулах талаар санал солилцон, зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Мөн тус байгууллагын албан хэрэгцээнд зориулан дунд оврын суудлын авто машиныг энэ хавар хүлээлгэн өгсөн юм. Сум, орон нутгийнхаа өнгө төрхийг сайжруулан, ард иргэдийн аятай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаа Цагаан Эрэг Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчдад талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ