“Одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа
2023.06.29
Орон нутгийн хөгжил

“Одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооноос хүн ардаа хүнсээр хангах үйлсэд хичээн зүтгэсэн алдартнууд болох Улсын аварга ахмад ногоочдын “Одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тэрээр ахмадууддаа талархал илэрхийллээ.

Манай аймаг улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны томоохон нийлүүлэгч болохын хувьд ахмад ногоочдын уулзалтаас гарсан уриалга, санал, санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэх нь Сэлэнгэчүүд бид Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.
Залуучууддаа үлгэрлэн, үнэтэй зөвлөгөө, арвин туршлагаа хуваалцдаг ахмад ногоочид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе

ШИНЭ МЭДЭЭ