Орхон сумын ЕБС-ийн  70 жилийн ой тохиож байна
2023.07.03
Орон нутгийн хөгжил

Орхон сумын ЕБС-ийн 70 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЕБС-ийн орчны эрсдэлийг бууруулах зорилгоор гадна талбайн тохижилтийн ажилд дэмжлэг үзүүллээ.

Энэ онд 70 жилийн ой нь тохиож буй тус сургууль 300-аад сурагч, 40 орчим багш, ажилчидтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2022 онд аймгийн төрөлжсөн олимпиадуудад амжилттай оролцож, сургалтын байгууллагуудын улсын хэмжээний үнэлгээгээр нэгдүгээр түвшинд үнэлэгджээ.

ШИНЭ МЭДЭЭ