Жаргалтулгын нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан
2023.10.15
Орон нутгийн хөгжил

Жаргалтулгын нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Аймгийн Хурц арслан, АБТА, чөлөөт бөхийн спортын мастер аав ЖАРГАЛТУЛГЫНХАА нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран төрж өссөн Хэрх сайхан нутагтаа зохион байгуулаад 12 жил болжээ.

Энэ удаа уламжлал ёсоор намрын налгар өдрүүдэд өсвөрийн 60 гаран хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан хүч үзүүлэн өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний мэдээллээс хүргэхэд:

  • 1-р байрт залуу бөх Б.Занданбат /Сэлэнгэ БТСГ/
  • 2-р байрт залуу бөх Б.Наранбилэг /Сэлэнгэ, Мандал/
  • 3-р байрт залуу бөх З.Баярбаатар /Сэлэнгэ, Сүхбаатар/
  • 4-р байрт залуу бөх Н.Ихтамир /Сэлэнгэ, Цагааннуур/
  • 17 насны ангилалд:
  • 1-р байрт залуу бөх Х.Баяржавхлан /Сэлэнгэ, Цагааннуур/
  • 2-р байрт залуу бөх П.Мөнх-Эрдэнэ /Сэлэнгэ, БТСГ/
  • 3-р байрт залуу бөх Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ, Мандал/
  • 4-р байрт залуу бөх Э. Тэмүүжин /Сэлэнгэ, Сайхан/
  • 18 насны ангилалд:
  • 1-р байрт залуу бөх Г.Магсар /Сэлэнгэ БТСГ/
  • 2-р байрт залуу бөх О.Өсөхбаяр /Сэлэнгэ БТСГ/
  • 3-р байрт залуу бөх Д.Оргил /Сэлэнгэ БТСГ/
  • 4-р байрт залуу бөх Б.Батмэнд /Сэлэнгэ, Мандал / нар тус тус хурд хүч, эр бяраараа манлайлжээ.

Багийн дүнгээр :
Г.Амархүү дасгалжуулагчтай БТСГ 1-р байр Э.Сүхбаатар дасгалжуулагчтай Мандал 5-р сургууль 2-р байр Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Шинэ бадрах дэвжээ /Сэлэнгэ, Сүхбаатар/ 3-р байрт тус тус шалгарсан байна.

Гишүүний зүгээс үндэсний өв соёлоо дээдлэн хүндэтгэж, хүрэлцэн ирж оролцсон бөхчүүд, багш дасгалжуулагч нар, засуул, шүүгчид гээд сэтгэл зүрхээрээ дэмжин хамтран ажилласан бүгдэд нь гэр бүл, ах дүү нар болон тэнгэрээс биднийгээ тольдон суугаа хайрт аавынхаа өмнөөс талархал илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ