2023.11.06
"Уур амьсгалын өөрчлөлт" Философийн Улсын XV Олимпиад болно
Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэрт бус байдал нэг улс үндэстний асуудал биш, дэлхий нийтийн асуудал болох нь улам тод томруунаар мэдрэгдсээр буй өнөө үед хүн төрөлхтөнд үнэт зүйлийн чиг баримжаагаа дахин тодорхойлох, өдөр тутмын дадал зуршлаа эргэж харах, техник технологийн дэвшилд найдах бус харин хэрхэн зохистойгоор хэрэглэх тухай эргэцүүлэх, аливааг цогцоор харж, хариуцлагатай алхмуудыг тасралтгүй хийх шаардлага тулгарч байна.
Иймээс ч зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, хүний эрх, сэтгүүл зүй, хэл шинжлэл, ёс зүй, эрх зүй зэрэг салбар дундын шинжтэй, холбогдох асуудлыг нь шийдэхийн тулд цогц бодлого, ухаалаг үйлдэл, тогтвортой хандлагыг шаардагддаг дэлхий нийтийн сэдэв болох “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”-ийг онцлов.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бид бүгдэд тулгарч буй сорилтуудад холбогдох ёс зүйн, тухайлбал хүрээлэн буй орчны ёс зүйн асуудал улс төрийн философи болон хүний эрхийн үндсэн зарчмуудтай хэрхэн холбогдож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг сориход энэхүү ХV олимпиад зориулагдав.
ШИНЭ МЭДЭЭ
Үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна!
2023.12.14
Хүний эрхэд ээлтэй загвар сургууль шалгарлаа
2023.12.10