НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
2023.11.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ

Тойргийн иргэдээс ирсэн асуудлуудтай холбоотой засаг даргаас асуулт асууж санал хэллээ.НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум төгрөг, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Үүнд,

  • - Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;
  • - Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;
  • - Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгалаа.

ШИНЭ МЭДЭЭ