Орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс үүссэн хохиролд, урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэх боломжтой
2023.12.13
Хүний эрх

Орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс үүссэн хохиролд, урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэх боломжтой

ОРОН СУУЦЫГ ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРУУЛААГҮЙГЭЭС ҮҮССЭН ХОХИРОЛД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ БАНКНЫ ХАДГАЛАМЖИНД ХАДГАЛСАН ТОХИОЛДОЛД ОЛОХ БАЙСАН ОРЛОГООР ТООЦООЛОН НЭХЭМЖЛЭХ БОЛОМЖТОЙ.

Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болгож 54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзахаар болж, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн буцаан төлж дуусахаар харилцан тохиролцжээ.

Гэвч хариуцагч төлбөрийг заасан хугацаанд төлж дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр болон өөрт учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон хохирлын мөнгөн дүнг арилжааны банкны дундаж хүүгээр тооцон нэхэмжилсэн.

Хариуцагч талаас “...банкны хадгаламжийн хүүгээр хохирол тооцож нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

ШИНЭ МЭДЭЭ