О.Баасанхүү: Уул уурхайн төслүүдээ гадныханд тавьж өгөх гэсэн далд санаа байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.10.25

О.Баасанхүү: Уул уурхайн төслүүдээ гадныханд тавьж өгөх гэсэн далд санаа байна

Хэд хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Ч.Улаан нар Засгийн газрын баталгаатай таван тэрбум ам.долларын бондыг гаргах, арилжаалах журмыг хамтарсан тушаалаар батлав. 

Ингэснээр  сангийн болон мөнгөний бодлогын уялдааг хангахад чухал алхам болно хэмээн үзэж буй  юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баталгаатай таван тэрбум ам.долларын бонд нь дэлхийн эдийн засгийн хямрал болон улс орны ирээдүйд төлөвлөгдөж буй хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү бонд гаргах асуудлыг  дэмжихгүй байгаагаа мэдэгдэв.  Үүнийгээ тэрээр “Монгол улсын худалдааны нийт эргэлт  15 тэрбум , гадаад өр  9  тэрбум  доллар байгаа.

Гэтэл дөрвөн хувийн хүүтэй таван тэрбумын өр тавьж байгаа нь шууд утгаараа  Монголыг санаатай дампууруулах гэсэн бодлого байна.

Дэлхийн ихэнх баячууд америк гэх тодотголтой ч  дийлэнх нь  хятад хүмүүс байдаг.  Одоо  Америк  эдийн засгийн  хувьд Хятадын шууд  хараанд орохоос сэргийлж байхад манайд эсрэгээрээ, зарим нөхөд гадаад бонд гэсэн нэрээр Монголыг хятадуудын хараанд оруулах гэсэн  далд санаатай байх шиг. Дээрээс нь  ямар ч банк нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. 

Энэ утгаараа Хөгжлийн банк нэртэй “хөгжихгүй” банк бий болгож,  үргэлж  үр ашиггүй ажиллуулах гэж байгаа нь утгагүй үйлдэл. Ардчилсан намын зүгээс оруулж ирсэн таван тэрбумын санал нь тодорхой болсон төсөл байхгүй, хоосон мөрөөдлийг санхүүжүүлэх гээд байгаа нь илт байна. Тодруулбал, богино хугацаанд ашгаа өгөхгүй төслүүдийг нэрлэж байгаа байдал нь шууд утгаараа уул уурхайн төслүүдээ гадныханд тавьж өгөх гэсэн далд санаа байна гэж үзэхээс өөр аргагүй байна” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.