Бат-Эрдэнэ.Б 2017.10.18 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нэг намын "хамтарсан" Засгийн газар гарч байгаад харамсаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Шадар сайдад Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа хүргэлээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: САЛШГҮЙ САЙН НӨХӨРТ МАРТАШГҮЙ МУУ ҮГ БҮҮ ХЭЛ ГЭДЭГ

Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшинг дэмжиж байна.

Харин би нэг зүйлд гайхаж байна. Албан тушаалаа хуваагаад, 60:40-ийн харьцаатай тохироо бүхий хуваарилалт хийж байгаа 65-ын бүлэг нам дотроо хамтарсан засгийн газар байгуулаад болчихож багаа юм бол эхнээсээ хэрүүл тэмцэл хийж, бүлгийг 2 хуваах шаардлага байсан юм уу? Салшгүй сайн нөхөрт марташгүй муу үг бүү хэл гэж ярьдаг.

Намын бүлэг хуваагдал даажмраад, тусдаа хурал хийгээд явж байна. Энэ хэмжээний тохиролцоо хийгээд Засгийн газар байгуулчих байсан юм бол ингэж удаан толхилцох шаардлага байсан юм уу?

Ерөнхий сайдын хувьд өөрийх нь амласан амлалтууд байгаа. Нийгэмд маш их яригдсан уул уурхайн асуудал, оюутолгойн гэрээг сайжруулах, өнөөдөр яригдаж байгаа Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг цэгц журманд нь оруулах ажлыг хийнэ гэж амласан. Төр мафижсан байна. Компаний засаглал тогтоосныг цэгцэлнэ гэж ярьсан. Нөгөө талаар төр, бизнесийн хүмүүсийг ялгаж, бизнес эрхэлдэг хүмүүсийг гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оруулахгүй гэж ярьсан. Боловсон хүчний бодлого, томилгоо тойрсон 60 тэрбумын асуудлуудыг эцэс болгох амлалтыг өгсөн. Эдгээр амлалтаа мартаж болохгүй.