Б.Бат-Эрдэнэ 2018.12.06 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцэх асуудлынхаа дарааллаар сайдыг томилох нь зүйтэй

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Хэлэлцэх асуудлынхаа дарааллын дагуу ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн горимын саналтай байна. Чуулганы ирц бүрдэхгүй удсан ч ирц хүрээд хэвийн үйл ажиллагаа явагдаж байна.”