УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалд бидэнд маш том сургамжтай үйл явдал болж байна. Ганц УИХ-ын гишүүдэд гэлтгүй төрийн бүх шатны албан хаагчдад сургамжтай. Мөн намаар дамжаад эрх мэдэл, албан тушаалд хүрээд шан харамжаар амьдрал ахуйгаа өөд татана гэж боддог тэр хэсэгт ч том сургамж болж байна. Нөхцөл байдал, нийгэм өөр болжээ гэдгийг энд дохио өгч байна. Өнөөдөр хууль хэрэгждэг болж, мэдээлэл ил болж.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Туршлагатай хүн учраас хийж чадах байх гэж итгэж байна. Хичээнэ гэж хэлж байгаа нь хангалтгүй санагдаж байна. МАН-д 2016 онд ард түмэнд том амлалт өгч олонхи болсон. Энэ мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод явж байгаа. Үүн дотроо таны томилогдож байгаа салбар бол хамгийн чухал жин татах салбар. Та Ерөнхий сайдтайгаа сайн баг болж ажиллаарай" хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр махны үнэ, ЖДҮС-ийн сангийн зээлийг хэрхэн үр дүнтэй байлгаах вэ? малын эрүүлжүүлэх бодлогын талаар зэрэг салбарын олон асуудлаар асуулт асуусан юм. Түүний асуултад нэр дэвшигч Ч.Улаан хариулла.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Улаан сайдтай сайн хамтарч ажиллана гэж бодож байгаагаа хэллээ. Мөн Б.Батзориг сайдын үед нилээдгүй ажлууд хийгдсэн гэдгийг хэлмээр байна гэлээ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гишүүн хэд хэдэн асуулт асуулаа. Малын хулгай найгүй байна. Тэр дундаа зам дагуу малчдын. Хөдөө хээр пургон дотор нядалгааны цех шиг зүйл ажиллуулдаг болсон байна. Шинэ хуулиар хариуцлага суларч, энэ асуудал гаарсан байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаагаа хэлээч. Б.Батзориг сайдын үед аймгуудад ногоон тэжээл тарих ажлыг эхлүүлээд, нилээд идэвхтэй ажиллуулж байсан. Тэгэхээр энэ талд дээр хавраас бодлого гаргахад анхаарч ажиллаач. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсан. Сая аймагтаа ажиллаж байхадаа мал эмнэлгээр орсон. Нилээд дотоод журам, зохицуулах асуудлууд байгаан байна лээ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд байгаа учраас хэлмээр байна. Монгол улс хэдэн жилийн өмнө стратегийн салбаараа Уул уурхайн салбар гээд зарлачихсан шүү дээ. Тэгэхээр одоо МАА -аа стратегийн салбар болгож зарлаад, энэ чиглэлээрүүгээ гадны зээл тусламжийг оруулж ирэх, гадны ХАА-ын ШУ байгууллага, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг холбож ажиллах бодлого барьж ажиллаасай гэж хүсэж байна. Энэ чиглэлээр манай төрийн өмчид их дээд сургуульд гадаад харилцаагаа маш том бодлого барьж ажиллаж байна. Тиймээс тэдний санал санаачлагыг дэмжиж ажиллаарай. Өөр нэг асуудал бол говийн хөдөөд байгаль орчны маш их тулгамдсан асуудал байна. Тиймээс байгаль орчны яамтай энэ тал дээр хамтарч ажиллаарай.. Мөн яамдын, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад та манлайлж ажиллаарай.