УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Болд: “Нийгмийн том хөдөлгөөнд хамтран зүтгэхдээ эрч хүчтэй, итгэлтэй ийм сайн залуу үеийн төлөөлөл байна гэж би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд итгэж эхэлсэн. Энэнээс илүү баталгаа, энэнээс илүү хувьсгал гэж байдаггүй. Маш хүнд сонголт байсан. Олон арван хүн нэг л зүйлийг ярьж байгаа юм. Нийгэмд өөрчлөлтийг авчирах гэж олон арван хүний итгэлийг тээж Эзэн Чингисийн хөшөөний өмнө өгсөн ам тангарагтаа хүрэхийн төлөө зүтгээрэй. УИХ өөрөө ард түмний төлөөлөл байж чадахгүй олон жил болсон учраас өнөөдрийн нийгмийн том тэмцэлтэй тулгарсан. Гэхдээ бидний хийсэн энэ өөрчлөлт дараа дараагийн шатны өөрчлөлтийн эхлэл болно. Үүнийг хийх асуудал ЗГХЭГ-ын даргад боломж байгаа шүү.”
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: “Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг эрч хүчтэй, тууштай гэх мэт сайн сайхан зан чанар байдгийг би мэднэ. Гэхдээ би танд өнөөдөр итгэхгүй байна гэдгээ хурлын протокольд тэмдэглэн үлдээхийг хүсэж байна. Бид бол бүгд ард түмний тодорхой хэсэгт очиж мандат өвөрлөн очдог. Магадгүй та хувийн компанийн захирал байсан бол тэр таны асуудал байж болох ч бид ард түмнийхээ өмнө тэдний эрх ашгийг төлөөлдөгийн хувьд бид худлаа ярьж болохгүй. Та Хэнтий аймгийн сонгогчдын өмнө Харвардын их сургуулийг төгссөн өндөр мэргэжилтэй хүн гэж өөрийгөө танилцуулсан. Гэхдээ та энэ олон хэлтэй, олон сургууль төгссөн гэж намтартаа бичсэн байна. Гэхдээ аливаа хүн өөрийн намтартаа үнэн зөвийг бичдэг байх ёстой. Хүн сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно тэрийгээ үнэнээр нь бичиж, олон түмний өмнө очдог байх ёстой. Тиймээс би худал хуурмагийн эсрэг байр суурьтай байгаа учраас танд итгэхгүй байна гэдгээ энд хэлж тэмдэглүүлэн үлдээхийг хүсэж байна.”
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “ЗГХЭГ-ын дарга бол яамд, газрын уялдаа холбоог хариуцан ажилладаг хүн. Орон нутгийн хөгжлийн бодлого бол ЗГХЭГ-ын даргын мэдлийн хүрээний хэрэгжих асуудал байдаг. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх явдал ч хамаардаг. Нийслэлийн иргэдийн хувьд утаа, хөрсний бохирдол, түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг олон асуудал байна. Үүний гарц бол төвлөрлийг сааруулах явдал юм. ЗГХЭГ-ын дарга орон нутгийн хөгжлийн бодлогыг гаргадаг хүний хувьд төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг шилжүүлэх, дэд хотуудыг бий болгох ёстой. Бид тогтоолд шийдвэрээр нийслэлийг нүүлгэх асуудлыг тусгасан хэрнээ хэрэгжихгүй байна. Та залуу хүний хувьд үүн дээр санаачлагатай ажиллаарай. Бид саяхан нээлттэй ерөнхий сонсгол хийж агаарын бохирдлоо хэлэлцсэн. Энэ асуудал маш олон салбарыг хамарсан том асуудал болсон. Сонсголд 50 гаруй дарга нар ирсэн ч хариуцлага хүлээж асуудлыг шийдэх хүн байгаагүй. Тэгэхээр шийдэлгүй асуудал их байгаа учраас эдгээр асуудлаа анхаарч үзэхийн тулд нэг хүнд хариуцлагыг тооцох үүднээс нэг бүтцийг бий болгох шаардлагатай байна шүү.”
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Төрийн ачааны голыг нугалж, Монгол гэх их айлын гал тогоог удирдах чухал үүрэгтэй албанд очиж байгаа учраас хариуцлагатай ажиллах ёстой. Монгол төрийн бодлого гэж юу болохыг тодорхойлж 2015 онд нэр бүхий гишүүд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2020-ыг батлуулсан. Харамсалтай нь Засгийн газарт очихоороо хэрэгжиж өгдөггүй. Урт, дунд, богино хугацаанд Монгол төрийн бодлого уялдаа холбоотой байх ёстой. Орон нутгийн түвшинд ч хамаатай. Зарим бичиг баримт хугацаа нь өнгөрсөн, хэрэгждэггүй. Эсвэл хэрэгжээд дууссан гэх мэт зөрчил гараад байдаг. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар томилогдвол үүнийг анхаарч хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой шүү.” Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Шударга ёсыг шүүх тогтоодог. Шударга ёс нь тогтоогдсон 77 хүн байна. Тэднээс юу нэхээд байгаа юм мэдэхгүй. Мөнгө нэхдэг юм уу бүү мэд ажилд орж чадахгүй. Шүүхийн шийдвэрээр ажилд нь оруулах ёстой ажилд нь оруулахгүй байна. Эднийг хэзээ оруулах юм бэ Ерөнхий сайд аа? БСШУСЯ-д ч мөн 24-р сургуулийн тендертэй холбоотой асуудал байна. Ерөнхий сайд аа энэ 77 хүнийг хэзээ ажилид нь оруулах вэ? ЖДҮ гэхээр зээл яриад байх юм. Үүний цаана авлига, албан тушаалын гэмт хэргийг би ярьж байна. Энд хэзээ хариуцлага тооцох юм бэ? Мөнгө зээлчихээд яваад байгаа биш албан тушаалын гэмт хэрэг хийсэн байж зүгээр яваад байна. Хариуцлага тооц.” Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмж тодруулан асуусан юм.