Уул уурхайн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазараас гишүүд асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнгөрсөн хаврын чуулганаар энэтхэгийн засгийн газрын нэг тэрбум доллараар газрын тосны нефт боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаад больсон энэ нь асуудал дагуулаад байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Үндсэндээ нефт боловсруулах үйлдвэр барих нь цаг хугацааны хувьд чухал уу? энэ цаг үед. Нэг тэрбум доллараар тавантолгойн төмөр замыг барьчих юм байна лээ энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Хоёрдугаарт Ураны асуудал, Архангай аймагт ураны орд гэж шуугиад л байсан. Ураны асуудалд та ямар байр суурьтай байх вэ? Гуравдугаарт бичил уурхайн нөхөн сэргээлт, лиценз эзэмшил, гэх мэт асуудлууд дээр шинэ уул уурхайн сайд маань ямар бодлого барьж ажиллах вэ? Уул уурхайн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар: Газрын тос бол шинэлэг салбар, ялангуяа газрын тосноос орж ирж байгаа орлого жин дарж байна. Жилдээ 8,1 сая баррель олборлож байгаа. Ер нь бол бүтээгдэхүүн хуваах гэрээ нь тогтвортой байдал байдаг. Очоод ажлаа аваад байдалтай танилцаад эргээд хариу хэлье.
Зам тээвэр, хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд: Тухайн яамандаа төрийн нарийнаар ажиллаж байсан. Сайд гэдэг бол Төрийн нарийн биш шүү. Төмөр замын талаар та ямар бодолтой явдаг хүн бэ. Төмөр замыг цэргээр бариулах асуудал яригддаг. Та энэ асуудлыг юу гэж бодож байна. Замын бодлого бол улс оронд маш чухал. Аялал жуулчлал хөгжихгүй байна гэдэг. Аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан замтай холбоотой. Хүн болгоны өдөр тутам хэрэглэдэг зүйл бол зам. Замаар хүн болгон өдөр болгон явдаг. Тэгэхээр төрийн хамгийн чухал бодлогыг та барих гэж байна. Монгол далайд гарцгүй орон. Агаарын тээвэр Монголын ирээдүй. Гэтэл агаарын тээврийн билетийн үнэ асар өндөр байна. Ж.Бат-Эрдэнэ: Төрийн бодлогын дагуу ажиллана УИХ-ын гишүүн, Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал зүйл бол төмөр зам. Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Бодлогын дагуу ажиллах ёстой. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг дуусгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Агаарын тээврийн үйлчилгээний хөлсийг бууруулах нь зөв.
Өнөөдөр /2017.10.19/ УИХ-ын чуулганаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар Ц.Цогзолмааг томилохыг 90,8 хувийн саналаар дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа. Б.БАТТӨМӨР: БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА УУ? Хувийн их дээд сургууль, сургалтын байгууллагуудыг эс тооцвол зах зээлд шилжээгүй салбар. Ялангуяа төрийн өмчлөлд ордог томоохон сургуулиуд, урлаг соёлын байгууллагууд зах зээлд шилжээгүй. Эдгээр байгууллагуудыг зах зээлд шилжүүлэх шинэ загвар юу байх вэ? Аливаа улс шинжлэх ухаанаа барьж хөгжиж байна. Манайх хавсарга байдалтай. Энэ байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ? Шинжлэх ухаанд зарцуулах санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ гэсэн манай намын мөрийн хөтөлбөр байгаа. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ амлалт хэрэгжихэд хүндрэлтэй байх болов уу. Ямар арга зам байна? Монголчууд сэтгэлгээ, тархины өгөгдлөөр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ чадвараа баялаг болгох чиглэлд бид сүүл мушгидаг. Нас ахих тутам мэдлэг багассаар байгаад дундаж хүн болчихдог. Энэ юутай холбоотой вэ? Ямар бодлого барих вэ? Ц.ЦОГЗОЛМАА: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛАХ АСУУДАЛД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ Нийгэм 27 жилийн өмнө зах зээл рүү эргэлт буцалтгүй шилжсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар зах зээлээс хоцроод явж байгаа. Гэхдээ юу юугүй боловсролын салбарыг зах зээлд оруулах тал дээр болгоомжтой хандах ёстой. Шинжлэх ухааны салбарыг урдаа барьж яваагүйгээс Монгол Улсад энэ салбарын хөгжлийн концепц байхгүй болсон. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогыг энэ салбар дээр гаргаж ирэх тал дээр энэ чиглэлд ажиллаж байгаа эрдэмтдийн бүтээлийг монголын төр шинэ зоригтой бодлого хуваарилах ёстой. Монгол хүүхдүүдийн авъяасыг үнэлэх ёстой. Гадаад орны туршлагыг анхаарч ажиллах ёстой.
Өнөөдөр /2017.10.19/ УИХ-ын чуулганаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар Ц.Цогзолмааг томилохыг 90,8 хувийн саналаар дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуусан. Д.ТЭРБИШДАГВА: МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ Дэд сайдуудыг байхгүй болгоё гэсэн саналтай байдаг. Миний хувьд энэ салбарт хоёр ч дэд сайд хэрэгтэй гэж үзэж байна. Шинжлэх ухааны асуудал их чухал. Судар бичгийн хүрээлэн байгуулсан цагаас хойш монголчууд шинжлэх ухааны салбарыг төрийн бодлогоор анхаарч байсан. Шинжлэх ухааны салбарыг ярьдаг хүн байхаа больсон. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлье гэж бид ярьдаг. Тиймээс шинжлэх ухааны академд анхаарал хандуулах болсон. Тэнд монголын оюуны гол цөм нь байхад засгаас дэмжихгүй байна. Боловсролын тухай хуулинд ДНБ-ий 1,5 хувийг шинжлэх ухаанд зарцуулна гэсэн байдаг. Гэтэл одоо 0,12 хувийг л зарцуулж байна. НББХ-г ЭЗБХ-той хамтарч шинжлэх ухааны академууд дээр яваасай гэж үзэж байна. Тэдний бүтээж байгаа бүтээл нь дэлхийн хэмжээнийх боловч ажиллаж байгаа нөхцөл, авч байгаа цалин нь доод түвшнийх. Тиймээс энэ чиглэлд ямар дэвшил гаргах вэ? Аливаа хүмүүсийг боловсролтой, мэдлэгтэй, мэргэжилтэй болгохыг эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ их дээд сургуулийн тоо дэндүү олон болсон байна. Их, дээд сургууль төгссөн хүмүүс ажилгүй болсон. Аав ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжнээс зээл авч сургалтын төлбөрөө хийдэг. Гэхдээ төгссөн хойноо ажилд орж чаддаггүй учраас давхар өрөнд оруулж байна. Энэ асуудлыг бодлогын хэмжээнд өөрчлөх боломж байна уу? Ц.ЦОГЗОЛМАА: БСШУСЯ БҮХ САЛБАРАА ЭН ТЭНЦҮҮ АВЧ ЯВНА Манай Боловсролын яамны бүтэц үнэхээр том байгаа нь үнэн. Бүх шатны боловсролоос гадна соёл гэдэг монголын чухал үүрэгтэй салбар байдаг. Магадгүй даяарчлагдаж байгаа нийгэмд монголоороо үлдэх үү гэдэгт соёл чухал нөлөөтэй. Энэ бодлого манай яам онцгойлон анхаарна. Биеийн тамир, спортын хүрээг зөвхөн олимпизмын хүрээнд харж байгаа байдлаас гарах ёстой. Бүх нийтээрээ эрүүл байх дадал хэвшлийг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлээд насан туршид нь эрүүл хүн болгох концепц руу энэ бодлогыг авч явах ёстой. Тиймээс боловролоос өөр соёл, биеийн тамир, шинжлэх ухааны салбарыг дагуул байдлаар авч явах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Шинжлэх ухааны салбарын бодлогыг тодорхой болгоод, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байна. Сургалтын зээлийн сангийн журмыг шинэчлэх шаардлагатай нь үнэн. Төр нь мөнгийг нь тавьж өгчихөөд байхад, журмыг нь өөрчлөхгүй байсаар 30 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор буцаагаад алдаж байгаад харамсах ёстой. Сургалтын зээлийн санг заавал арилжааны банкаар дамжуулахгүй байх ямар гарц байгааг судалж үзнэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МТЗ компанийн байр одоо хаана байна вэ? Энэ компанийг татан буулгавал яасан юм бэ. Манай улс тайван болохоор тоохгүй өнгөрсөн. Буянт-Ухаад гал гарсан шалтгаан юу вэ? Удахгүй шинэ онгоцны буудалтай болно гээд хуучнаар Буянт-Ухаа гэж нэрлэдэг буудлаа тоохоо больжээ. МИАТ-ыг 100 хувь хувьчилж болохгүй. Дор хаяж 50 хувь нь төрд үлдэх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцыг тээвэрлэдэг. Ж.Бат-Эрдэнэ та МИАТ-ыг хувьчилна гэж бодож байгаа бол би зөвшөөрөхгүй. Та энэ үгээрээ Туркиш эйрлайныг дэмжээд байна уу? УБ-Дарханы зам дээр осол их гарах юм. Хэрэв энэ зам сайн бол хүмүүс заавал нийслэлд амьдралгүй Дарханаас ажилдаа ирж очиж болно. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын салбарт өрсөлдөөн үүсгэх зорилгоор МТЗ компанийг байгуулсан. Хэд хэдэн зүтгүүр, вагон худалдан авч, одоо ашиглаж байна. Цаашид үргэлж ашиглана. УБТЗ-ын байранд оффис нь байрладаг. МИАТ-ын хувьд үндэсний компанитай байх нь зөв ч аль болгон тохойноос өргөх вэ вээ.