Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.Баасанхүү: Зам тээврийн хөгжлийн сайдыг дан дээлтэй хүн оруулж ирж болдоггүй юм уу? Дан дээлтэй болохоор даараад байгаа юм уу? УИХ-ын гишүүн биш, мэргэжлийн хүн оруулаад үлдсэн богино хугацаанд зам руу анхаарсан ажил хийж болдоггүй юм уу? Ганцхан жил үлдлээ. Онгоцны билетийн үнэ хэзээ буух вэ? Аялал жуулчлалыг хөгжүүлье гэхээр онгоц үнэтэй байна гэж байна. Яг хэзээнээс хэд дахин буух вэ? Түгжрэлийг яаж шийдэх вэ? Улаанбаатарын түгжрэл гэдэг бол одоо Орхон аймгийн түгжрэл ярьдаг боллоо. Өвөрхангай руу их анхаарч магадгүй. Бид далайгүй учраас авто замдаа их анхаарах ёстой. Монголын зам тэр дундаа Дарханы зам дэндүү байна. Жилийн жилд ярьж байна. Яг хэзээ барих юм бэ? Бүх салбар хариуцлагагүй байгаа. ТНБД байгаа мөртлөө газрын дарга нь АТГ руу бичиг явуулаад, хүн томилох асуудлыг ярьж байна. Түр орлон гүйцэтгэгч нарыг хэзээ жинхлэх юм бэ? Зам тээврийн яам дээр төрийн албаны зөвлөл болохгүй гэж байхад л хүн томилсон байсан. Нэг байгууллагынхаа үгийг сонсохгүй байна. Хүний аминд хүрж байж сайдаа сольж байна. Түүнээс замын бодлого муу байгаад, Ж.Бат-Эрдэнэ муу ажилласанаас болоогүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар анх байгуулагдахдаа УИХ-ын гишүүдээс байгуулагдсан. Би энэ зарчмаа цаашид барина. Дан дээлтэй, давхар дээлтэй гэдэг нэрийн дор олон жил улс төр хийснийг болих хэрэгтэй. УИХ-ын гишүүн давхар хариуцлага хүлээгээд ажил хийж болно. Энэ засгийг би толгойлж байна. Миний бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Я.Содбаатар: Онгоцны тийзний үнэ өндөр байгаа талаар иргэд байнга хэлдэг. Салбар яамнаас тодорхой бодлого гаргаад, хэрэгжүүлж байгаа зүйл бий. Агаарын тээвэрлэгч нарын зардлыг багасгах асуудал байна. Өнөөдөр МИАТ-ын нислэгийн өртгийн 27 хувийг шатахуун эзэлж байна. Хамгийн түрүүнд шатахууныг олон эх үүсвэртэй болгох ёстой гэж үзэж байна. 2005 онд яаманд байхдаа шатахууныг 1 байсныг нь тухайн үед тендерт оруулж шийдвэрлж байсан. Агаарын тээврийн салбарт либералчлал хийхээр УИХ шийдвэр гаргасан.
Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүн шинэ сайдад хилийн боомтууддаа анхаарч ажиллаж Монгол Улсыг дэлхийд гарах боломжуудыг тэлэхийг хүслээ. Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн: "Я.Содбаатар гишүүнд баяр хүргэе. Таны авч байгаа энэ салбарт хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Салрт хийх ажил маш их бий. Монгол Улсын эдийн засагт асар их өөрчлөлт авчрах салбар юм. Монгол Улс далайд гарцгүй учраас 2 хөршөөрөө дамжин гарах гарц, орцуудаа сайн тооцож эдийн засгийн коридоруудаа бэлдэх хэрэгтэй. Улсынхаа баруун, зүүн талаархи хилийн боомтууддаа анхаарч нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Автозамуудаа сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай. Мөн шинэ нисэх буудалд ажлаа авангуудаа аудитын шалгалт оруулаарай. Төсвийн тоо огцом өссөн тоо баримт бий. МИАТ компанид онцгой анхаараарай. Гадны авиа компаниудад чиглэлээ алдах юм бол боломжоо бид алдана. Мөн үйлчилгээний тал дээр нь анхаараарай. ИНЕГ-т сургалтын төлбөр авч гадагшаа сургуульд явсан нөхдүүд эргэж ирээгүй тухай мэдээлэл бий. Энэ мэтчилэн ажлууддаа онцгой анхаарч өгөөрэй. Ажлын амжилт хүсье."
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Содбаатарыг томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэхийг хүслээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Өмнөх сайд салбарынхаа олон ажлыг амжилттай хийж эхлүүлсэн. Гэхдээ шинээр томилогдож байгаа сайд урт богино дунд хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг онцлон хэлмээр байна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа хэзээ эхэлж, ашиглалтанд орох вэ? Нэг бүс-Нэг зам гэж их ярьсан. Монголоор хурдны авто зам, нефть газын хоолой дамжин өнгөрөх асуудал яригдсан. Гэтэл 2 улсын хооронд байтугай Улаанбаатараас Дархан орох замаа янзалж чадахгүй байна. Төмөр замын асуудал ч юу болж байна вэ? Энэ замын бодлого дээр урт, богино дунд хугацаанд яаж ажиллах вэ? Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуулт байна. Нийтийн тээврээр шийдэх боломж хэр байна вэ? Нийтийн тээвэрт суусан хүн жижиг тэрэгнээс ч хурдан замаа туулах ёстой. Гэтэл ямар ч ялгаагүй яваад байна. Метротой болох тухай олон жил яриад л байна. Энэ юу болсон бэ? Автомашины рулийн байрлалыг ч бас жигдлэх шаардлагатай гэж болож байна." Д.Тэрбишдагва гишүүний асуултанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар дараах хариултыг өглөө. "1. Шинэ нисэх буудал ирэх 5 сард ашиглалтанд оруулахаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим бүтээн байгуулалт арай дуусаагүй байна. Цаашид үйл ажиллагааг нь менежментийн хувьд хэрхэн явуулах талаар ярих тохирох ажил их байгаа. Ирэх онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг дэмжиж ажиллана. 2. 2017 онд Засгийн газраас батлагдсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт 7 чиглэлийн төмөр зам, 1 хурдны замын асуудал байгаа. Ажлыг эхлүүлэх бүтээн байгуулалтыг явуулах шаардлага байгаа. Авто замын хувьд ажлаа авьаад мэргэжлийн хүмүүсийн үг сонсож анхаарч ажиллана. Налайх, Дарханы замын асуудал олны анхаарлыг татаж байгаа. Энэ замуудын ажил ирэх онд хийгдэнэ. Нийслэлийн хувьд бас замын чанар хангалтгүй байгаа. Нийслэлийн байгууллагуудтай хамтран уялдуулж ажиллана. 3. Замын түгжрэлийг шийдэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Нийслэлийг 21 аймагтай холбох ажил ч урагштай явюагдаж байгааг хэлье. Өмнөх сайдын явж байсан бодлогын ажлццдыг дэмжиж ажиллах болно. "
Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр, Өнөөдрийн томилгоо хийх болсон шалтгаан сайхан үйл явдал биш. Монголын төрд урьд өмнө нь үзэгдээгүй аймшигтай зүйл болж парламентын түвшинд ярилцлаа. Үндсэн хуулийн дагуу сайд өргөдлөө өгвөл 7 хоногийнд дотор томилгоо хийгдэх ёстой. Төсвийн анхдугаар хэлэлцүүлгийн дундуур энэ хариуцлагатай салбарын сайдын томилгоог яаравчилж, инээд хөөр болгож хийх буруу. Ирэх долоо хоногт нухацтай ярилцаад томилгоо хийхэд цаг хугацаа, хууль эрх зүйн хувьд зөрчил болохгүй. Хүнд хамгийн ойрхон төр бол зам байдаг. Төрийн замыг өдөр болгон байнга хэрэглэж байдаг. Энэ чухал салбар ямар нөхцөлд байгааг мэдэж байгаа. Сайдгүй учраас энэ яамны төсөв 40 хувиар буурсан байна. Ийм л бодлоготойгоор ард түмнийхээ амьдралыг тодорхойлох зам тээвэр, дэд бүтцийнхээ асуудлыг хэлэлцэж байна. Дархан-Налайхын зам амь насны зам болоод удаж байна. Өмнөх хоёр сайд Азийн хөгжлийн банкинд найдаж суусан. Энэ замыг гадны зээл тусламж хүлээлгүйгээр шууд төсөвтөө суулгах ёстой. Монгол Улсад мөнгө байгаа л бол хүмүүсийнхээ амь насны төлөө энэ замыг засах ёстой.
Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. Төрийн албаны туршлагатай хүн учир Я.Содбаатар гишүүн энэ салбарыг бодлогын хувьд цэгц журманд оруулна гэж бодож байна. Төрийн бодлогын залгамж чанар байх ёстой. Нэг намын эрх барьж байхад хэрэгжүүлж байсан ажлыг дараагийн нам зогсоодог. Өөрсдөө Засгийн газрын эрх барьж байж өмнөх сайдынхаа бодлогыг зогсоодог зохисгүй явдлууд гарч байна. Намын мөрийн хөтөлбөр бол эрх барьж байгаа 4 жилийнхээ хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн алагчлалгүйгээр ажиллах ёстой. Өмнөх сайд мэргэжлийн хүн. Ажлын арга барил сайн байсан. Газар дээр нь очиж асуудалтай танилцахад сэтгэлийн хөөрлөөр биш асуудлыг судалгаан дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 45 км замын асуудал 3 дахь парламент дамжиж яригдаж байна. Энэ бол хоёр сум хооронд нь холбох биш, бүс нутгийн стратегийн ач холбогдолтой зам. Өмнөх сайд газар дээр нь очиж үзээд, ирэх жилийн улсын төсвөөр эхлүүлэхээр шийдсэн. 2008-2012 онд УИХ-аар шинэ бүтээн байгуулалт тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Чингис хотоос Дадал чиглэлийн аялал жуулчлалын зориулалттай зам барих ажил тусгагдсан байсныг үргэлжлүүлэх хэрэгтэй.