М.Билэгт 2018.11.01 | Vip76.mn

М.Билэгт: Хар тамхи оруулж ирж байгаа этгээдэд хариуцлага тооцох хууль зүйн заалт хэрэгтэй

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Хар тамхи аюулын харанга дэлдээд байна. Залуу үеийг оруулах суурийг бий болгож байгаа бүлэглэл байна гэж хуулийнхан хэлж байгаа. Гэтэл хэрэглэсэн нь шийтгэгддэг хэрнээ оруулж ирсэн хүн нь шийтгэл хүлээдэггүй. Энэ хуулиар оруулж ирж өгөөд байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэдэг заалт оруулж ирвэл ямар вэ? Тийм боломж байгаа юу?” гэдэг асуултыг асуулаа.

Түүний асуултанд ХЗДХЯ-ны газрын дарга хариулт өглөө.