Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Уул уурхайн авто зам гэж их ярьж байна. 30 гаруй уурхайгаас олон мянган хүнд даацын машин явж байна. Энд байгаль орчинд ээлтэй ширхэг ч юм байхгүй. Харин аюулгүй байдал, стандартын дагуу баригдаж чадах уу гэсэн асуудлыг би байнга ярих болно. Автозамыг муу баривал хүн ам, ард иргэдэд хор хөнөөлтэй зүйл. Зам тээврийн ослоор олон мянган хүн амь насаа алдаж байна. Гэмтэж бэртэж байна. Тиймээс замын барилгын ажлыг чанартай, стандартын дагуу хийх тал дээр хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. Хэвтээ босоо тэнхлэгийн замууд байна. Эдгээр засвар ашиглалтыг АЗЗА компаниуд хариуцдаг. Төсөв орж ирэхгүй л бол юу ч хийдэггүй. Замын хагархайг ухаад хаячихдаг. Тэрэнд нь машины дугуй хагарч, эд анги нь эвдэрдэг. Цаашид замын завсарын ажлыг бид ярих хэрэгтэй болсон. Нарны гүүр, Нарны зам олон жил болж байна. Налайхын зам 50 гаруй жил болж байна. Стандартаар, чанартай сайн барьсан зам ийм байдаг."
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: "Надад хуулийн төсөлтэй холбоотой 4 асуулт байна. 1. Замын-Үүд-Эрээний чиглэлд явж байгаа оросын 69 маркын машины асуудлыг Эрээний тал оруулна оруулахгүй гэж асуудал үүсгэдэг. Би хааяа очиж БНХАУ-ын талтай уулздаг. Энэ асуудлыг угтаа ЗТХЯ очиж уулзаж асуудлыг шийдвэрлэж өгдөггүй юм бэ? Орон нутгийн иргэдийн ачаа бараа тээвэрлэлт, амьжиргаа залгуулах зэрэг асуудал байдаг. Зөвшөөрөл олгож, мөнгө олгох болохоороо та нар явдаг. Энэ маргаантай асуудал дээр яагаад хөдөлдөггүй юм бэ? Саяхан ГХЯ-аас БНХАУ-ын талтай яриулаад 3дагч орны машиныг зөвшөөрдөг болно гэж байна. Угтаа энэ ГХЯ-ны ажил ч биш ЗТХЯ-ны ажил. Энийг яаж шийдвэрлэн зохицуулах гэж банйа вэ? 2. Автотээврийн Ц зөвшөөрөл гэж өгдөг. Энийг мөнгөөр бус үнэгүй олгож болох уу? Хэвлэгдсэн цаас гэх мэт нь төлбөртэй байдаг юм бол үнийг бууруулаад арай өргөн хүрээтэй олгоод явж болохгүй юу? 3. Өмнөх хуулиар сум, аймгаас хилийн боомт явах замыг ЗТХЯ батална гээд өөрчилчихсөн. Гэтэл өмнө нь аймгийн засаг дарга олгодог байсан. Гэтэл одо хэн дуртай нь дуртай замаар явдаг болчихоод байна. Үүнийг аймаг орон нутагт нь шилжүүлж болох уу? 4. Хил хооронд явж байгаа автобусны зөвшөөрлийг хилийн аймагт нь олгож болох уу? Яамнаас зөвшөөрөл олгодог. Тендер зарлахаар яамны автобус яваад байдаг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудал ямар учиртай вэ?"
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: "Авто тээвэр бол тээврийн салбарт голлох үүрэгтэй байдаг. Улсын хэмжээний ачаа тээврийн 65%, зорчигч тээврийн 98,7%-ийг эзэлдэг. Дотоодын ачаа тээврийн ложистикийг хөгжүүлэх тал дээр ямар эрх зүйн шинэчлэл орсон бэ? Нийтийн зорчигч тээврийн хувьд ахицтай байгаа. Одоо үйлдвэрлэл, хүнс түхий эд бараа тээврийн лоуистикийг хөгжүүлэх тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ? Нийслэлийн замын түгжрэлийн талаар ямар бодлого баримтлах вэ? Ямар ажил хийх гэж байна вэ? Хот хоорондын зорчигч тээвэрт дэвшилттэй олон зүйл бий болсон. Гэтэл зам дагуух дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байна. Автобусны зогсоол, бие засах газар гэх мэт. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Нийтийн тээврийн таксинд эко технологи нэвтрүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалт оруулах орчинг бүрдүүлж өгсөн үү? Олон улсын тээвэр ложистикийн сүлжээнд нэгдэх нь эдийн засгийн хувьд маш чухал. Алтанбулаг-Замын-үүдийн автозамын асуудал яригдаад удаж байна. Энэ чиглэлээр эдийн засгийн корипоруудтай яаж холбогдохоор ажиллаж байна вэ?"
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ. УИХ-ын Н.Амарзаяа: "Уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой асуудлыг тусгай журмаар зохицуулах шаардлагатай байна гэдэгтэй санал нийлж байна. Ингэхдээ ямар асуудлыг журмаар зохицуулахаар төлөвлөсөн бэ? Мөн хуулийн судалгаа, үр нөлөөг харахаар төдийлөн бодит нутаг дэвсгэрийн асуудал заагаагүй байна. Үүн дээр ямар асуудлыг зохицуулахаар орж ирсэн бэ? Авто зам нь нутгийн иргэдийн амьдралтай салшгүй холбоотой. Өмнөговь аймаг жишээлбэл нүүрс тээвэр хийдэг гол бүс нутаг. Тиймээс автозамтай холбоотой Гашуунсухайтын тээвэрчдийн гомдол асар том бухимдал үүссэн. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яам удирдан зохион байгуулж чадахгүй олон жил боллоо. Үүнийг дагаад хүний эрүүл мэнд, амь нас үрэгдэх тохиолдол гарч байна. Үүнд эрх зүйн үр дагаварыг сайжруулах ямар заалт оруулсан бэ? Гашуунсухайтын тээвэрт 9-15 мянган тээврийн хэрэгсэл байдаг ч өдөрт 700-1500 машин хилээр гарч байна. энд хэд дахин олон тээврийн зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулахаар тусгасан бэ? Шивээхүрэн боомт хүртэлх авто замыг Д.Ганбат сайдын үед улсын шинж чанартай болгосон. Энэ мэт улсын шинж чанартай авто замууд дээр яам ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ? Хатуу хучилт, сайжруулсан, эдийн засгийн үр өгөөж зэргийг нь хэрхэн зохицуулалт хийсэн бэ? Ц зөвшөөрлийн асуудал маш хүнд байдаг. Авлигатай ч холбоотой. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулж оруулж ирсэн бэ?"
2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд хэдэн санал дэвшүүллээ. Я.СОДБААТАР: ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ “Нэгдүгээрт, жишиг үнийн асуудлыг хуулиндаа оруулж болохгүй юу? Яг адилхан нөхцөлдтэй 2 замыг өөр үнээр барьдаг. Тэр нь эргээд иргэдийн хардалт, сэрдэлтийг дагуулдаг. 2010 онд би мэргэжлийн хяналтын дарга байхдаа 230 сая гэж гаргаж байсан. Гэвч тэр одоо болтол өөрчлөгдсөнгүй. Салбарын хөгжил, аж ахуйн цаашдын бодлогыг бодож үзсэн ч тэр Засгийн газрын бодлогын чиг үүрэг дотор оруулах хэрэгтэй. 3 жил тутамд нэг удаа жишиг үнэ зарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулж байна. Төсөвт тусаагүй мөнгөөр гол орцоо авахуулж байна. Энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын ашигтай холбоотой, үндсэн технологийн орцтой холбоотой зүйлсийг аймаг нийслэлийн даргын бүрэн эрхийн чиг үүрэгт оруулж өгч болохгүй юу? Улирлын чанараас шалтгаалан аж ахуйн нэгжүүд тухайн ажлаа цаг тухайд нь хийх хүндрэлтэй байгаа. Бодит практик дээр тулгуурлан аж ахуйн нэгжүүдээс санал авч хууль тусгах боломжтой юу? Гуравдугаарт, техник технологийн шинэчлэлт, норм, нормативын баталгаажуулалтын асуудлыг хаана оруулж байгаа вэ? Дөрөвдүгээрт, хяналт, хариуцлагын асуудал их байна. Төрийн бодлого өөрчлөгддөг, зураг төсөл өөрчлгөддөг, урьд нь батлагдаад явж байсан зураг төслөөс санаатай болон санамсаргүйгээр өөр хийдэг тохиолдлуудад хариуцлага тооцооч ээ. 9-хөн зүйлээр хариуцлага тооцож байна. Хариуцлагын хэсгийг дахин нарийвчилж тусгах боломжтой юу? Хяналтын хэсэг хамгийн их маргаантай байгаа салбар бол автозам. Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАМ БОЛГОНЫГ ИЖИЛ ҮНЭЭР БАРИХ БОЛОМЖГҮЙ “Үндсэндээ дэндүү зөрүүтэй зам бариад байгаа хүмүүст л хариуцлага тооцох ёстой. Тухайн газар нутаг, хөрсний онцлог, уул даваа болгоныг тооцож эдийн засгийн тооцоолол гаргаж байж, түүний үндсэн дээр замын өртөг гардаг. Хэвшмэл норматив гаргавал замын үнэлгээ буруу болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд замбараагүй зөрүүтэй санлууд гарч ирсэн. Алт ухах гэж байгаа юм шиг орон нутагт хүндрэл үүсгэж, илүү ажил хийлгэж, дарамт татварыг авч байдаг. Ажлын хэсэг ярилцаад тусдаа хуулинд нь тусгах хэрэгтэй гэж санал нэгдсэн. Техник технологи, норм, нормативыг хуулинд тусгаж болохгүй. Цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогддог болохоор, салбарын сайдууд тодорхой журмуудаар батлаад явах хэрэгтэй.”