УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Энэ хуулийн төсөлд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт итгэл, үнэмшил төрүүлэхгүй байна. Төсөлд хуулийн зохицуулалт сул, зөвшөөрлийн тоог цөөлөх, техник технологийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулж байна гэж үндэслэлд хэлжээ. Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх ямар шаардлага байгаа вэ. Иргэд энэ талын мэдээлэлтэй байх ёстой. Миний хувьд ББСБ-ыг дэмждэг, банкны салбартай өрсөлдөөн үүсгэж бий болсон. Иргэдийн хувьд хүү өндөр байдаг, харин үйлчилгээ авахад шуурхай хүртээмжтэй байдаг гэж ярьдаг. Иймд нэмэлт, өөрчлөлт хийх тодорхой шалтгаануудад хариулт авъя. ББСБ-д давуу тал их бий, харин хүү өндөр. Үүн дээр өөрчлөлт гарах уу. мөн гар утасны app ашиглаж иргэд зээл авдаг болсон, үүний тооцоо, судалгааг үзэхээр цаг, мөнгө хэмнэдэг. үүн дээр зохицуулалт орсон уу. Иргэдийн мөнгийг хэрхэн хамгаалах зохицуулалт орсон бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-05-20
УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Тусгай зөвшөөрөл 60 хувиар буулаа гэж байна, ямар ямар зөвшөөрөл цуцлагдсан бэ. Үзүүлэх ямар үйлчилгээ нэмэгдсэн бэ. Итгэлцлийн үйл ажиллагаа явуулна гэж байна. Хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлнэ гэж байна. Цаашдаа залилан болчих вий дээ. Гадаадын хуулийн этгээд ББС-ын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулна гэж байна. Бидний хөрөнгийг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн гэсэн нэрийн дор гаднынхан булааж авах ийм боломж олгож байгаа юм биш биз. Банкны үйл ажиллагаа шиг эрхийн хуулиар нээж байна. Үүний цаана койн шиг алдаатай зүйл гарах вий дээ. Аудитын үйл ажиллагаа явуулах тусгай эрхтэй байна гэж байна. Ингэж болох уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-05-19
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Инфляц, эдийн засгийн нөхцөл байдлаа яаж төсөөлж байна. Бодлогын хүү нэмэгдсэнээр үнэт цаасны хэмжээнд өөрчлөлт орох уу. Хуульд өөрчлөлт оруулаад компани хэлбэрд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Иймд цаг үед үнэлгээний хугацаагаа тодорхой болгож үүнийг хийсний дараа IPO гаргах асуудлыг шийдээрэй. Түүнчлэн орлогын тэгш бус хувиарлалт иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн. СЗХ шаардлагатай бол ЭЗ-ийн байнгын хороотой хамтарч үнэт цаас, банкны хувьчлалтай холбоотой иргэдийн мэдлэгийг өсгөх хэрэгтэй. Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
2022-05-10
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Банкны тухай хууль гараад нэгж хувьцаа эзэмших хувьд хязгаарлалт тогтоосон. Ингэхгүй бол болохгүй байсан. Монголд ашигтай байгаа бизнес рүү монопол болж буй банк ордог. Банк уу, ААН үү, бизнесийн байгууллага уу гэдэг нь мэдэгдэхээ больсон. Монголд байгаа банкууд банк бус байгууллагын шинж чанартай байна. Банкны системийн буруу бодлогоос болж инфляц өсдөг. Бодлогын хүү нь 6.5 байснаа гэнэт 9 хувь болж өслөө. Манайх шиг гэнэт 2.5 хувиар өсдөг газар байхгүй. Монгол банк бодлогын хүүгээ хэзээ бууруулах вэ? Төсөөлөл байна уу? Үүнээс болж эдийн засаг хумигдана. Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Журмын тухай хууль орж ирлээ.Одоо IPO гаргахад бэлэн болсон банк байна. 2023 оныг хүлээхгүй одоо гаргах боломжтой юу.Монголбанкинд хэдэн банк үүнийг гаргахад бэлэн байгаа вэ. Түүний асуултад салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа.