2019.01.12
Улстөр
Тогтоолын төсөлд МАН-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж. Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурлаа
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах тогтоолын төсөл боловсруулаад буй. Үүндээ гишүүдийн дэмжлэгийг хүсч, чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулан гарын үсэг цуглуулж байгаа билээ.
Энэхүү самбарт АН-ын долоон гишүүн анх гарын үсэг зурсан бол дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нэмэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарыг үсэг зурлаа.