https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Дэлхийг гоёх Монгол ноолуур” төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө
2020.12.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Дэлхийг гоёх Монгол ноолуур” төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө

Монголын ноос, ноолуурын холбоо болон салбарын үйлдвэрлэгчид "Дэлхийг гоёх Монгол ноолуур" төсөл боловсруулснаа ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгөв.

Дэлхийн нийтийг хамарсан цар тахал үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байгаа энэ цаг үед ирэх оны ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээл болон нэн тэргүүнд хэрэгжүүлэх асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байгаа тул Монголын ноос ноолуурын холбоо уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байгаа.

Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, УИХ-ын судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Тогтох, эдийн засагч Н.Дашзэвэг, салбарын томоохон үйлдвэрүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтын дүнд ноолуурын салбарын “Дэлхийг гоёх Монгол ноолуур” төсөл боловсруулснаа ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид УИХ, Засгийн газрын гишүүдэд төслөө танилцуулж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөжээ.

Монгол Улсын ноолуурын салбар жилд бэлтгэн нийлүүлдэг ноолууран түүхий эдийн 30 хувийг дотоодын хэрэгцээнд авдаг бол 70 хувийг нь угаасан байдлаар татвар төлөлгүй экспортолдог. Энэ нь стратегийн чухал бүтээгдэхүүнээсээ асар их орлого буюу 2,6 их наяд төгрөг олох боломжоо алдсаар байна гэсэн үг юм.

ШИНЭ МЭДЭЭ