https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчлэлийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2020.12.17
Эдийн засаг, Худалдаа

УИХ: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчлэлийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. 

Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомжоор бүрэн зохицуулах боломжгүй болсон. Иймд эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэх, өмнөх туршлагад тулгуурлан хуулийн төслийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгон шинэчлэл хийх шаардлага тулгарсан гэж Сангийн сайд танилцуулгадаа дурьдлаа.

Түүнчлэн, үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч үнэлгээчин, үйлчлүүлэгч, хэрэглэгч гэсэн талуудын оролцоог жигд хангах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгах, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу үнэлгээний үйл ажиллагааг тодорхой шалгуур, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох, мэргэжлийн өөрийгөө зохицуулах байгууллагын чиг үүргийг шинэчлэн тогтоох, хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Самхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулан ажиллуулах, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлж, мэдээллийн санг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг тодорхой болгох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, хуралдаан оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ