https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Зөв, бодит үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Арван жилийн өмнө энэ хууль гарч, ирсэн. Сайн хууль гарлаа гэж үзэж байсан ч амьдрал дээр үр дүнгээ өгөөгүй. Банкан дээр зарагдахгүй болсон эд хөрөнгө их бий. Хамгийн гол нь бодит үнэлгээг хэрхэн гаргах вэ? Хяналтын тогтолцоонд ач холбогдол өгөх нь чухал. Үнэлгээний компани, банкны үнэлгээ хоёр өөр өөр үнэлгээ гаргадаг. Зөв, бодит үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байна. Улс болон ард иргэдийн хохирлыг хэрхэн шийдэх вэ?

Ажлын хэсгийн гишүүн хариулт өглөө.

Хуулийн зохицуулалтад үнэлгээний асуудлыг шийдэхдээ даатгалын үйл ажиллагаатай холбосон. Үнэлгээ хийсэн тайлан дээр мэдээллийн бааз үүсгэж, чанарын хяналтын тогтолцоо хуулиар зохицуулагдсан.

ШИНЭ МЭДЭЭ