https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Иргэдийн амьдралыг сайжруулж, ажлын байрыг бий болгоход чиглэсэн ямар ажил хийх вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан эхэллээ. Хурлаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог Х.Булгантуяа гишүүн ахалж байгааг дэмжиж байна. Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай хүн. Тогтвортой хөгжлийн бодлого санхүү мөнгөнөөс болж биелээгүй ажил гардаг. Дэд бүтцийн хэмжээний авсан үүрэг, худаг ус, ариутгал халдваржуулалт гээд олон асуудал бий. Хөгжил гэдэг бол ард иргэдтэй холбоотой. Иргэдээ хөрөнгө орлоготой, аюулгүй байлгах хэрэгтэй. Иргэдийн амжиргааг сайжруулах чиглэл рүү бодлогоо яаж уялдуулж явуулах вэ?

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд салбарын яам бүр хариуцлага хүлээж ажиллана.Тогтвортой хөгжлийн бодлогоо ОУБ-ын өмнө зөв гаргаж чадвал дэмжлэг авах боломжтой. Тэгээд гүйцэтгэл, чадамжийг сонсох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Аливаа улсын хөгжил хүний хөгжлөөс хамаарна. Тогтвортой хөгжлийн бодлого бол хүн уруу хандах хэрэгтэй. Боловсрол, ажлын байр, орон байр гээд. Үүнтэй уялдуулж ажиллах ёстой. Гол нь санхүү, мөнгөний асуудлаа шийдэх ёстой. Төсөв мөнгөө зөв хувиарлаж ажиллаарай. 

ШИНЭ МЭДЭЭ