НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ж.Сандагсүрэн: Улсын онцгой комиссын журмыг зөрвөл хариулцлага тооцуулна
2020.04.20
Орон нутгийн хөгжил

Ж.Сандагсүрэн: Улсын онцгой комиссын журмыг зөрвөл хариулцлага тооцуулна

Сонгинохайрхайн дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн иргэд Ардчилсан нам СХД-ийн иргэдэд сонин, ариутгалын бодис тараасан гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор дүүргийн иргэдийн сайн дураараа нэгдсэн “Иргэдийн нэгдэл” хөдөлгөөний зүгээс гэр хорооллын айлуудад ариутгал халдваргүйжүүлэлт муу байгаа тул өөрсдийн зүгээс тухайн ариутгалын бодисыг тараасан хэмээн дүүргийн удирдлагууд мэдэгдсэн юм. Энэ асуудалд СХД-ийн Засаг дарга болон холбогдох хүмүүс байр сууриа илэрхийллээ.

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн:

-Ирэх долоо хоногт СХД-ийн гэр хорооллын айлуудад нүхэн жорлон болон муу усны нүхэнд бүрэн хэмжээний ариутгал хийх шийдвэр гарсан. Үүний бэлтгэл ажил ид дундаа үргэлжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос уг ажлыг хийж гүйцэтгэх хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулалтын ажил явагдаж байгаа. Төрийн худалдан авалтыг шууд хэн нэгнээр дамжуулах боломжгүй тул сонгон шалгаруулалтын процесс нь 14 хоног үргэлжилж байгаа. Гэтэл СХД-т хэсэг иргэн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хяналтгүйгээр, хамгаалах хэрэгсэлгүйгээр ариутгалын бодис тараасан гэдгийг төрийн байгууллага илрүүлсэн. Хэрэв иргэдэд тусламж, хандив үзүүлэх гэж байгаа бол түүнийгээ албан ёсны байгууллагуудад нь хүлээлгэн өгөх нь илүү зохистой байсан. Холбогдох хүмүүс нь хэрэгтэй ажлыг хийх ёстой гэв.

Мөн тархалт нэмэгдэх магадлалтай байгаа энэ үед коронавирустай холбоотойгоор улстөр хийж, ард иргэдийн сэтгэл санаагаар тоглохгүй байхыг сануулж өндөржүүлсэн бэлэн байдлын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж байлаа. Өндөржүүлсэн бэлэн байдал буураагүй байгаа энэ үед төрийн бүх шатны байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ. Засаг дарга Ж. Сандагсүрэнгийн мэдээлснээр тус дүүрэгт 5512 ажилтан 2584 чиглэлд эргүүлд гарч, 24 мянга гаруй иргэнд зөвлөмж мэдээллийг хүргэжээ. Дүүргийн хэмжээнд хоёр эмнэлэгт тусгаарлах тасгийг бий болгож, тусгаарлалтаас гарсан 8 иргэнд хяналт тавьж, мөн иргэд болон ААН байгууллагаас хуримтлал үүсгэсэн 62.5 сая төгрөгөөр эмнэлэгүүддээ шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгчээ.

ШИНЭ МЭДЭЭ