НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

Ж.Сандагсүрэн: Дэлгүүрүүд талбайдаа тохирсон үйлчлүүлэгч оруулах, зоогийн газрууд авч явах үйлчилгээг дэмжих журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Сандагсүрэн: Дэлгүүрүүд талбайдаа тохирсон үйлчлүүлэгч оруулах, зоогийн газрууд авч явах үйлчилгээг дэмжих журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй

Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн албаны бусад хүмүүсийн хамт мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

22-ын товчоон дээр иргэн нас барсантай холбогдуулан, хаана алдаа гарсан нь тодорхой болсон уу? Иргэн нас барсны дараа арванхоёрдугаар сарын 8-наас түргэвчилсэн оношлуурын хариунд үндэслэнэ гэж захирамжаа өөрчилсөн байна.

Цагдаагийн байгууллагаас шалгалт явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Өөрчлөх гэхээсээ илүү нөхцөл байдалд тохируулж, арга хэмжээ авсан гэж ойлгож болно.

Голомтын бүс нутгаас ирсэн иргэдээс PCR шинжилгээ авч, голомтын бус бүсээс ирсэн бол түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэж нэвтрүүлэх заавар байсан. Одоогоор энэ журам хүчингүй болж байгаа. Өчигдрөөс алдаа дутагдал гарсантай холбогдуулан журмыг өөрчилсөн.

Зочид буудалд 20 гаруй хүн халдвар авсан байна. Тусгаарлалтын байрны халдвар хамгааллын дэглэмийг яаж эрчимжүүлэх вэ? Голомт дотор байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үү?

Иргэдийг тусгаарлах үйл ажиллагаа нь ХӨСҮТ-ийн заавраар зохион байгуулагддаг. Дур мэдэж хариулт өгөх боломжгүй байна. Хэн нэгэн рүү хариуцлагыг нялзаах асуудал биш шүү гэдгийг хэлье.

22-ын товчоон дээр иргэд ирээд шинжилгээний хариу хүлээж удаж байна. Иргэд PCR шинжилгээ өгөөд нэвтрэх үү эсвэл түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд үндэслэх юм уу?

PCR шинжилгээг богино хугацаанд гаргах техникийн боломж тааруу байна. УОК-оос шийдвэр гараад асуудлыг шийдсэн. Шинжилгээний мэдээлэл системд удаж ороод иргэдийг бухимдуулах асуудал гарч байгаа юм билээ.

Нөхцөл байдлыг хараад журам гаргаад явах болов уу? Арванхоёрдугаар сарын 10-ны дотор шинжилгээний хариу гарч амжаагүй, орон нутаг руу буцаж амжаагүй иргэдийг гаргах ажлыг зохион байгуулах байх гэж бодож байна.

Орон нутгийн Засаг дарга нартай уялдаа холбоогоо яаж сайжруулах вэ?

Аймаг, нийслэл сум дүүргийн үйл ажиллагааг УОК зангиддаг. PCR шинжилгээг авах чадавхтай, чадавхгүй аймгууд байгаа. Ер нь бол PCR шинжилгээ өгөөгүй бол аймаг орон нутгаас иргэдийг гаргахгүй зөвлөмж өгөгдсөн байгаа.

Үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

Мэргэжлийн хяналт болон захирагчийн ажлын албанаас тусгайлсан журам гарсан. Түүн дээр тодорхой зааж өгсөн.

Иргэдтэй хамтарсан хариуцлага гэдэг үүднээс журмыг гаргаж байгаа гэж ойлгож болно. Улаанбаатар хот эрсдэлтэй бүс хэвээрээ байгаа. Аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлага чухал.

Наад зах нь дэлгүүрүүд өөрсдийн метр квадратад тохирсон үйлчлүүлэгчдийг оруулах, бусдыг нь гадна хүлээлгэх, зоогийн газрууд сууж үйлчлүүлэх биш, авч явах үйлчилгээг дэмжих зэрэг журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр журам байгууллага бүрд хүргэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ