НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Үйл ажиллагаа нь нээгдэхгүй 18 чиглэлийн үйлчилгээний газар
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Үйл ажиллагаа нь нээгдэхгүй 18 чиглэлийн үйлчилгээний газар

Энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр үйл ажиллагааг нь түр хугацаанд хязгаарласан 18 газрыг танилцуулсан юм. Үүнд,
  1. Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа /Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдааг хориглосон/
  2. Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Үсчин
  5. Амралт, жуулчны бааз
  6. Зочид буудал,
  7. Дэн буудал
  8. Түргэн үйлчилгээний цэг
  9. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  10. Олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  11. Бүх төрлийн баар
  12. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  13. Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, биллиард фитнес, бүжиг, иогийн клуб/
  14. Саун, бассейн
  15. Шашны үйл ажиллагаа /гандан, сүм хийд/
  16. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  17. Гоо сайхан
  18. Бариа засал, алжаал тайлах төв, массажны газар

ШИНЭ МЭДЭЭ