НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

Үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим аж ахуйн нэгж дээр ажиллалаа
2020.12.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим аж ахуйн нэгж дээр ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн.

Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж ажиллах ёстой.

Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүс өнөөдөр /2020.12.08/ авто болон дугуй засвар, кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан… зэрэг үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж дээр очиж ажиллалаа.

Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ