НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зүүн хойд Азийн Хотын дарга нар цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар туршлага солилцов
2020.12.08
Гадаад харилцаа

Зүүн хойд Азийн Хотын дарга нар цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар туршлага солилцов

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын IV форум цахимаар зохион байгуулагдаж, Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нар оролцож байна.

Форумын үеэр коронавируст халдварын нөхцөл байдал болон цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийг танилцуулж, туршлага солилцож байгаа юм.

Хуралдааны эхэнд Бээжин хотын төлөөлөл цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан бол үргэлжлүүлэн Сөүл хотын туршлагыг танилцуулж байна.

Сөүл хотын хувьд халдварын илрүүлгийг өргөн хүрээтэй зохион байгуулсан бөгөөд иргэдийг нэрээ мэдээлэхгүйгээр шинжилгээ өгөх боломжоор хангажээ. Энэ нь шөнийн клубээс үүдэлтэй халдварыг илрүүлэхэд чухал үр дүн үзүүлсэн байна. Мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгох ажлыг эрчимжүүлсэн гэдгээ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ