НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

Ж.Сандагсүрэн: 12 дугаар сарын 14-нөөс автомашины QR код үйлчлэхгүй, хуучнаараа явна
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Сандагсүрэн: 12 дугаар сарын 14-нөөс автомашины QR код үйлчлэхгүй, хуучнаараа явна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: "12 дугаар сарын 14-нөөс автомашины QR код үйлчлэхгүй, хуучнаараа явна. Дарс, шар айргийг дэлгүүр, кафед худалдана".

Энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн албаны бусад хүмүүсийн хамт мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарна.

18 үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээж, арванхоёрдугаар сарын 11-н хүртэл ажиллуулж байсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 52 төрлийн 21,000 орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна.

Арванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. Мөн арванхоёрдугаар сарын 14-нөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүр, кафегаар худалдаалах эрх нээгдэж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ