2020.08.17
Эдийн засаг, Худалдаа
Ж.Бат-Эрдэнэ: Салбар бүрийн орлого олох боломжтой ажлуудыг төсвийн тодотголд тусгах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“2020-2021 онд салбар бүрт хийгдэж орлого олох боломжтой ажлууд төсвийн тодотголд хэрхэн тусгагдсан бэ? Яамдууд цаашид ямар гадаад бодлогоо хэрэгжүүлэх ёстой вэ? Сангийн сайдын хэлж байгаагаар эдийн засгаа тэлэх, томруулах бодлогыг зөв гэж харж байна. Худалдаа наймаа, гадаад харилцаагаа хэрхэн яамдууд уялдуулах вэ?
ААН-үүдээ дэмжих ёстой. Маш хүнд байна. Яаж ажилтай байлгах боломж, гарц байна вэ? Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэж байсан чадаагүй. Сангийн яам энэ бодлогыг бус Эдийн засгийн яам нь үүнийгээ тодорхойлж нэгдсэн төсөвтэйгээ уялдуулан оруулж ирэх ёстой байсан.
Уул уурхайн салбар 26%-ийн орлогыг бий болгох юм бол ХАА нь хэдэн хувиа бүрдүүлэх вэ?
Концессын асуудал та хатуу байр суурьтай байдаг. Хүнд үед бондоос орж ирэх мөнгөө концессын гүйцэтгэлдээ оржжлаад явах боломж бий юу? ”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.