МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.20
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Автозамын хөгжлийн төлөвлөлтөө "Нутгийн зам" хөтөлбөртэй уялдуулах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүд бид хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалтыг оруулсан. Энэ дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт 5 жилээр орж ирж байгаад таатай байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн үндсэн чиглэлдээ хөдлөшгүй хэдэн үаалтыг оруулж өгөх ёстой гэж бодож байна.

-       Автозамын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас асууя. Автозамын хөгжлийн төлөвлөлтөө нутгийн замтайгаа уялдуулж хийсэн үү? Энэ сүлжээ орж ирж байгаа юу? Тэгэхгүй бол нэг сайд нь дураараа сүлжээг нь тараах, замхруулах эрсдэлтэй шүү. Бид Нийслэл хоттойгоо холбосон. Одоо нутгийн замын хүрээнд орон нутгийг хооронд нь холбох ажил хийгдэж байгаа.

-       1000-ны замаар босоо тэнхлэгийн Гурванбулаг - Хишиг-Өндөр – Орхон - Булган чиглэлийн 99,7 км зам байгаа. Энэ бас л хаягдсан явж байгаад өнгөрсөн 4 жил хийгдсэн байгаа. Энэ орсон уу?

-       Хялганат – Хангал – Эрдэнэтийн 53,3 км зам. Энийг Орхон аймаг Эрдэнэт үйлдвэртэй хамтран төсвийн хөрөнгийг оруулаад тавия гэсэн хэлэлцээр хийж байгаа. Энэ зам ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах дотор орсон явж байна лээ. Зураг нь бэлэн байгаа шүү.

-       Хүний хөгжлийн асуудал дээр ЕБС-ийн сургалтыг сайжруулна гэсэн хэсэг орж ирэхгүй байна. Үүнийг бүр тодорхой оруулмаар байна. БШУ-ны сайд хариулаарай.

-       Англи хэлний сургалтыг ЕБС-иудад тууштай авч явахгүй бол бидний гадаадад гарах сургалт хийх, ноу-хау хийх, ирээдүйн боловсон хүчин гэдэг чинь англи хэлэн дээр очоод таг зогсоод байна. Тиймээс хөдөө гадааүй өргөн хүрээнд оруулмаар байна.

-       Хөвсгөл аялал жуулчлалын бүс гээд байдаг. Гэтэл хотынхон бүгд л Булган руу гараад явдаг. Байгалийн сайхныг гайхдаг хэрнээ одоо энэ баримт бичиг дотор ороогүй байна.

-       ХХААХҮ-ийн сайдаас олон зүйл асуусан. Малынхаа эрүүл мэндэд анхаарч ажиллах шаардлага байна.

-       Хөгжлийн бодлогын баримт бичиг олон байна. Үүнийгээ нэгтгээд Алсын хараа-2050 болгосон. Одоо бүх салбарын яамд аж ахуйн яамдууд болмоор байна.”

Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ