НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2020.09.23
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн:

Өвөлжилтийн бэлтгэл ажил бол бүрэн хангагдсан.  Үүнд сургууль цэцэрлэгийн, цахилгаан дулаан, шугам сүлжээг хүлээн авч засварлах, дээврийн засварын ажлууд багтдаг. Мөн конторуудын бэлэн байдлын ажлууд хийгддэг. Эдгээр бэлтгэл ажлууд хангагдсан байдалтай байна.  СХД-т өнгөрсөн хоёр жил шийдвэр гаргаад  төвийн бүсүүдээс бүх малыг хоёр хэсэгт хуваах шийдвэр гаргасан. Манай дүүрэгт дийлэнх буюу 80.000 гаруй мал өвөлжиж байна.

Харин малын тэжээл импортлоход энэ жилийн гарц муу, Корона вирусын асуудал нөлөөлж, энэ жил тэжээлийн хомсдол их байна. Энэ нь малчдад нилээд хүндрэл учруулах магадлалтай.  СХД-т  малчдыг  байршуулна гэсэнтэй холбоотой тохирсон төсөв зардлын асуудлыг шийдэхгүй бол асуудал дагуулж байна. Өнөөдөр бид Хотын ерөнхий менежер рүү энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч хандлаа. Энэ байдал шийдэгдчихвэл СХД-ийн өвөлжилтийн байдал 100 хувь хангагдана. 

ШИНЭ МЭДЭЭ