2020.10.02
Хууль, эрх зүй
Ж.Бат-Эрдэнэ: Олон хуулийн төслүүдийг буцаахгүйгээр улам сайжруулаад хэлэлцэх шаардлагатай байна
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Төрийн залгамж халаа гэж бий. Тухайн гишүүн нь тухайн үед өргөн барьсан хууль одоо УИХ-ын өмч биш болсон. Аль хэдийн төрийн бодлого болсон. Хэлэлцээд заримыг нь явж байгаа, ажлын хэсэг нь гарсан. Тиймээс төрийн залгамж гэж бий бол нэгэнт УИХ-ын бодлого болсон хуулиудаа буцаах нь зүй бүс юм.
Далай ашиглах тухай хууль. Би ажлын хэсэг ахлаад Засгийн газрын түвшинд явж байгаа. Үүнийг буцаамаар байна. Мөн Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулиуд ч байна. Эдгээр хуулийн төслийг авч үлдэх нь зүйтэй.
МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүтэй холбоотой дэвшүүлсэн санал бий. Тиймээс эдгээр хуулиудаа улам боловсронгуй болгоод явах ёстой. Нөхөн үржихүйг дэмжих, зохицуулалтын хууль. Өргөн барьсан 2 гишүүн нь энэ парламентад сууж байна. Хуулийн зохицуулах нөхөн үржихүйн асуудал тун удахгүй тулгамдаж мэдэхээр байна. Удахгүй бид 5, 10 саяулаа болно. Тиймээс эрдэмтэн судлаачдаа энэ чиглэлд ажиллуулах ёстой.
Өрсөлдөөний тухай хууль байна. Мөн эдийн засгийн зөв чиглэлд явуулж, ажлын байр бий болгох нөхцөл бүрдүүлэх хууль юм. Маш чухал хууль. Бид ийм чухал хуулиудаа орхих бус илүү сайжруулах ёстой шүү."
Түүний асуултанд ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.