https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Монголбанк эдийн засгаа бүтэн хэмжээгээр нь харж чадаж байна уу?

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Төвбанк нь мөнгөний нийлүүлэлтийг хангах, эрэлтийг зохицуулах, эдийн засаг дахь мөнгөний бодлого хариуцдаг. Манай Монголбанк эдийн засгаа зохицуулах механизм болоод хувирсан. Жишээ нь бид ипотекийн зээл дээр арга хэмжээ аваад явж байгаа. Энэ нилээн олон жил болж байна. Яг Монголбанкны оролцоо дээр үйл ажиллагааны дүрэм журам байхгүй гэж ойлгож байна. Үнэ тогтворжуулах төсөл энэ тэрийг хэрэгжүүлсэн. Нэгэнт ийм зүйл хийгдсэн юм бол эдийн засгийн тогтворжуулах арга хэмжээг авч ээ гэсэн хүсэлт хэлмээр байна. 

Махны худалдаа, экспортыг нэмэгдүүлэх санал гарч байна. Үүнтэй адил үйлдвэржилтийг дэмжмээр байна. Монголбанкны удирдлагууд эдийн засгаа бүрэн хэмжээгээр нь харж чадаж байна уу? Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд хана мөргөөд байна. Цар тахлын асуудал нэмэгдэнэ. Бид ХАА л гээд байдаг. Энэ салбар ядарсан ХАА болж хувирсан. Бид олон газар очиж харж байна. Хэдэн тэрбум төгрөгөөр нь ХАА-аасаа ашиг олдог улсад ч очиж үзсэн. Яг ковидтой холбоотойгоор ААн үүд 00 зогсолт хийхээр болчихоод байна. Энэ рүү дэмжлэг хийх тал руу анхаарал хандуулаач.

Монголбанк Засгийн газраас хараат бус ажиллах ёстойы. Тиймээс эдийн засгаа бүхлээр нь харж байгаад тодорхойлолт хийх цаг болсон. Үүн дээрээ тулгуурлан авах арга хэмжээгээ төлөвлөн, бодлогоо зангидах шаардлагатай байна."

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулла.

ШИНЭ МЭДЭЭ