2020.10.13
Орон нутгийн хөгжил
Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо.
2016-2020 оны УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай төслийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан билээ.