2020.10.21
Эдийн засаг, Худалдаа
Х.Ганхуяг: Банкны бизнес эрхэлж байгаа бол өөр томоохон бизнест оролцуулахгүй байхыг шууд зааж өгөх хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- Нээлттэй хувьцаат компани болно, хувьцаа арилжаалагдахад тэр бүр Монголбанкнаас зөвшөөрөл аваад арилжина гэхэд хүндрэлтэй биш үү? Яагаад гэвэл зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй Монголын хөрөнгийн бирж дээр арилжина гэсэн зүйл заалт харагдахгүй байна. Харин дэлхийн аль ч хөрөнгийн бирж дээр гаргаж болохоор харагдаж байна. 1.Эрх зүйн зөрчил ямар зөрчил үүсэх үү? 2.Арилжаан дээр зөвшөөрөл өгөх асуудал үүсвэл арилжаа явагдах боломж нь ямар байх вэ? Хэрвээ нөлөө болж байвал банкны хувьцаа эзэмшигч нь өөрөө банкнаас өөр төрлийн бизнес эрхлэхийг хатуу хориглох заалт оруулах хэрэгтэй байна.
- Ашиг сонирхол зөрчил бүхий асуудлыг мөн харилцан хамаарал бүхий этгээдийн асуудлын тодорхойлолтыг маш тодорхой оруулж өгөх. Найз, нөхөд ах дүү хамаатан саднаар нь эзэмшүүлчихдэг. Энэ нь дөрөв таван хүнээр л дамжуулаад хувьцаагаа эзэмших боломж харагдаад байна.
- Зээлдэгчийн мэдээллийг ашиглаад өрсөлдөгч бүхий бизнесийг банкныхан бий болгодог. Үүнийг хязгаарлах тал дээр оруулж өгөх хэрэгтэй байна.
- Банкны зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг, охин компани байгуулах, хөрөнгө оруулалт хийхийг хориглох зүйл заалтаа маш тодорхой болгох шаардлагатай байна. Гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болчихвол аль талын эрх зүйгээ дагаж явахыг тодорхой болгож өгөх.