https 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Ганхуяг: Энэ хууль бие дааж явбал хоосон уриа болж харагдахаар байна

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн 2020.12.16-ний хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг санаачлагчдаас гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын Х.Ганхуяг:

Энэ хууль бие дааж явбал хоосон уриа болж харагдахаар байна. Хүмүүнлэг гэхээр олон зүйл багтана. Гүн ухаан, Монголын соёл гэх мэт. Хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байна. Энэ хууль гарсанаар хүчирхийллийг багасгах эсвэл хүүхдүүдийг хүмүүнлэг болгох юм шиг харагдаж байна. Боловсролын хуулийн нэг хэсэг болговол зүгээр. Нийгмийн ажилтны орон тоо, чадварыг нэмэгдүүлэх талаар хуульд оруулж өгвөл үр дүнтэй. Агуулга талаас нь хэн бэлдэж,хэн хэрэгжүүлэх вэ? гэдгийг тодорхой болгоорой.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Судалгаан дээр үндэслэж орж ирсэн хуулийн төсөл. Боловсролын судалгааны төв маш сайн судалгаа хийдэг. Сургуулийн сургалтын агуулгад хүнийг хүн болгох, сэтгэл зүрхний сургалт их бага байгаа. Харин энэ төсөлд хүмүүнлэг, ёс зүй гэх мэт хүн байх олон агуулга сургалтад байхаар орсон. Заавал бие даасан хууль байх албагүй. Сургалтын агуулга дээр энэ талаар оруулах хэрэгцээ байна. Ерөнхий боловсролын сургуульд 32 мянган багш, 640 мянган хүүхэд ерөнхий сурч байна. Энэ хөтөлбөр багш нар болон сурагчдын аль алиных нь сургалтад орох ёстой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ