МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Музейн тухай хуулийн төслийг Ч.Ундрам гишүүн ахална
2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Музейн тухай хуулийн төслийг Ч.Ундрам гишүүн ахална

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаан боллоо. Хуралдааны төгсгөлд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа нар ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ