https 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Соёлын тухайн хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа
2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Соёлын тухайн хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаан боллоо. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. 

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар холбогдох тогтоолыг батлав.

Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ч.Ундрам ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ